• Contact us +976-7000-7630
  • Email info@ietpolytech.edu.mn

“Монгол ур чадвар-2018” МУЖААНЫ мэргэжлийн улсын уралдааны 3-дугаар шат ТТПК дээр 2018 оны 12 дугаар сарын 5-6 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

“Монгол ур чадвар-2018” МУЖААНЫ мэргэжлийн улсын уралдааны 3-дугаар шат ТТПК дээр 2018 оны 12 дугаар сарын 5-6 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа . Уралдааны оролцогчид нь ТТПК-ийн БУМТ-ийн ангийн 2 төгсөгч байгаа нь бидний бахархал байлаа. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын эксперт Солонгосын World skills аваргуудын гүйцэтгэх захирал Кюн Хог Юл орж ажиллалаа.
Уралдааны дүнгээр
1-р байр Н.Батбуян 58,59 оноо
2-р байр А.Алтансүх 54,5 оноотой тус тус үнэлэгдлээ.
ТТПК –иос Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаас оролцох мужааны мэргэжлийн анхны оролцогч Д.Нармандах, 2 дахь оролцогч Н.Эрдэнэмөнх шалгарч байсан сайхан түүхийн нэгээхэн үргэлжлэл болж, 3 дахь оролцогч Н.Батбуян маань шалгарсанд нийт хамт олноороо бид бахархан талархаж байна.
2019 онд ОХУ-ын Казань хотод болох Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд Мужааны мэргэжлээр оролцох шилдгээр шалгарсан Н.Батбуяндаа баяр хүргэж, цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсч, дэлхийн аварга болохын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

Updated images

 
Address:
Bayangol District, 10 Khoroolol, 5 Khoroo, Enkhtaivnii Urgun Chuluu – 90. 210526, Ulaanbaatar, 16081, Mongolia
Website: www.ietpolytech.edu.mn
Fax: 7000-7631
Telephone: 7000-7630   

E-mail address: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search